Дуудлага шилжүүлэх заавар
Та LIME дугаарт ирэх бүх дуудлага эсвэл алдсан дуудлагыг өөр Монгол дугаар руу шилжүүлэх боломжтой.
- LIME аппын доод цэснээс «Хэрэглэгч» → «Аппын тохиргоо» хэсэгт орно.
- «Дуудлага шилжүүлэх» хэсгийг сонгоно.
- Шилжүүлэх утасны дугаараа оруулж, «Бүх дуудлагыг шилжүүлэх» эсвэл «Алдсан дуудлагыг шилжүүлэх» сонголтыг хийгээд «Хадгалах» товчийг дарна.
- «Амжилттай хадгалагдлаа» гэсэн мэдэгдэл гарснаар тохиргоо идэвхжинэ.

Санамж:
- Зөвхөн Монгол утасны дугаар руу дуудлага шилжүүлэх боломжтой.
- Тохиргоог цуцлах бол «Дуудлага шилжүүлэхээ болих» сонголтыг хийгээд «Хадгалах» товчийг дарна.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?