Халаасны дата төхөөрөмж холбох
Халаасны дата төхөөрөмжийг ашиглахын тулд эхлээд дата eSIM худалдан авч гар утсандаа суулгаарай. Хэрвээ идэвхжүүлсэн датаны данстай бол дахин eSIM худалдан авах шаардлагагүй. Нэг данснаас дата болон халаасны дата төхөөрөмжөө ашиглах боломжтой.
Халаасны дата төхөөрөмжийг Улаанбаатар хот болон манай сүлжээ нэвтэрсэн аймаг, сумаас ашиглах боломжтой. Линк дээр дарж байршлаа шалгаарай. https://help.lime.mn/data/network
Халаасны дата төхөөрөмж холбох заавар:
1, "Үйлчилгээ" цэсний "Дата" товч дээр дарна.
2, "Датаны данс" хэсэгт "Данс #1" хэсгийг "идэвхжүүлэх" товч дээр дарна.
3, "eSIM" авах хэсэгт өөрийн гар утсыг eSIM дэмждэг эсэхийг шалган, дэмждэг бол eSIM-ээ худалдан авч төлбөрөө төлнө.

4, Дата eSIM худалдан авсны дараа "Суулгах" товч дээр дарж гар утсандаа eSIM-ээ суулгана.

5. Симээ гар утсандаа суулгасны дараа идэвхжүүлсэн "Датаны данс" хэсэгтээ нэвтэрч "Халаасны дата төхөөрөмж" хэсэгт "Холбох" товч дээр дарна.
6. "Төхөөрөмж холбох" хэсэгт камер нээгдэх бөгөөд халаасны дата төхөөрөмжтэй хамт танд хүргэгдсэн төхөөрөмжийн ард байрлах QR кодыг уншуулан төхөөрөмжөө холбоно.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?