Дугаар баталгаажуулалт гэж юу вэ?
Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн дагуу дугаар ашиглах, дуудлага хийх, мессеж илгээх болон хүлээн авахын тулд хэрэглэгч өөрийн мэдээллээ баталгаажуулах шаардлагатай.
Баталгаажуулах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх
- 16 насанд хүрсэн байх
Та дараах төрлүүдээс сонгон, апп дотроос хүсэлт илгээж дугаараа баталгаажуулах боломжтой.
- Иргэний үнэмлэхээр баталгаажуулах
- Гадаад паспортоор баталгаажуулах
- E-Mongolia ДАН системийн бүртгэлээр баталгаажуулах
Мэдээлэл баталгаажсаны дараа тухайн дугаарыг ашиглах эрх нээгдэнэ.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?