Үйлчилгээний үнэ тариф

Шинэ дугаарууд нь цифрийн давтагдах байдлаас хамаарч энгийн, хүрэл, мөнгөн, алтан гэсэн төрөлтэй бөгөөд дугаар бүрд дагалдах эрх ялгаатай байна. 

Дугаарын үнэ:

  • Энгийн дугаар - 5'000₮ /30 хоногийн хязгааргүй багц, 1'000 нэгж дагалдана/
  • Хүрэл дугаар - 39'900₮ /30 хоногийн хязгааргүй багц, 6'000 нэгж дагалдана/
  • Мөнгөн дугаар -139'900₮ /180 хоногийн хязгааргүй багц, 20'000 нэгж дагалдана/
  • Алтан дугаар - 219'900₮ / 365 хоногийн хязгааргүй багц, 20'000 нэгж дагалдана/

LIME дугаар нь урьдчилсан төлбөрт үйлчилгээтэй тул сарын сүүлд нэмэлт төлбөр бодогдохгүй.

Дугаар худалдан авсны дараа Данс цэснээс үйлчилгээний хугацаагаа шалгаж Цэнэглэх боломжтой. 

Үндсэн тариф:

  • Яриа                      -  40₮
  • Мессеж                 -  20₮
  • LIME хооронд      -    0₮

⚠️Тусгай дугаарын тариф тусдаа нэгжээр тооцогдоно.

1.Багц гэж юу вэ?

Бүх сүлжээнд хязгааргүй яриа, мессеж - Багцын эрх 1 сар 5'000₮

Багц нь:

  • Илүү хэмнэлттэй 
  • Хоног хуримтлагддаг тул удаан хугацаанд дугаар ашиглах хэрэглэгчид тохиромжтой. 

2.Нэгж гэж юу вэ? 

Үндсэн тарифаар үйлчилгээг ашиглана. Хоног хуримтлагдахгүй. Цэнэглэлт хийсэн өдрөөс 30 хоног тооцогдоно. 

Нэгж нь: 

  • Яриа, мессеж бага ашигладаг
  • Сар бүр цэнэглэлт хийдэг хэрэглэгчид илүү тохиромжтой. 

Санамж: 

  • 1000 нэгжээс бусад бүх нэгжид 30 хоногийн үйлчилгээний хугацаа дагалдана.Нэгжид дагалдах 30 хоногийн үйлчилгээний хугацааг цэнэглэлт хийж буй тухайн өдрөөс эхлэн тооцно.
  • Хэрэглэгчийн нэгж худалдан авалт бүрд үйлчилгээний хугацаа хуримтлагдахгүй бөгөөд үйлчилгээний хугацаа зөвхөн 30 хоногоос бага байх тохиолдолд нэгжийн хоногийг тооцно.
  • Хэрэглэгч нэгэн зэрэг 2-оос дээш багцтай байж болох бөгөөд шинээр багц худалдан авах тохиолдолд өмнөх багцын хугацаа дээр шинэ багцын хугацаа нэмэгдэж тооцогдоно. Хэрэглэгчийн багцын нийлбэр хугацаа болон үйлчилгээний хугацаа хамгийн ихдээ 2 жил байна.

Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?