Дугаар хэрхэн авах вэ?

Та LIME апп-аар дамжуулан 72-р эхлэлтэй Монгол дугаарыг 100% дижиталаар авах боломжтой.

Дугаар авахын тулд:

  • Монгол улсын иргэн байх
  • 16 насанд хүрсэн байх шаардлагатай.

Дараах алхмуудыг дагана уу. 

1.Апп-д нэвтэрсний дараа Дугаар авах товчийг дарна. 

2.Өөрт таалагдсан дугаараа сонгоно. Хайх хэсэгт хүссэн дугаарынхаа дурын оронгоор хайлт хийх боломжтой. 

3.Дугаарын төрөл (энгийн, хүрэл, мөнгөн, алтан) үнийн мэдээлэлтэй танилцаад Авах товчийг дарна.

4.Нэмэлтээр багцын үйлчилгээг Хугацаа хэсгээс тохируулан сонгоод Төлөх товчийг дарна. Хэрэв шаардлагагүй бол Алгасах товч дараарай. 

5.Төлбөрийн задаргаатай танилцаад Төлөх товчийг дарна.

6.И-баримтаа автоматаар бүртгүүлэх бол ebarimt холбох хэсэгт мэдээллээ бүртгүүлнэ. Мөн төлбөр төлсний дараа и-баримт зураг хэлбэрээр харагдах бөгөөд хадгалж авах боломжтой. 

7. Төлбөр төлөх хэрэгслээ сонгон төлбөрөө төлнө. 

8.Худалдан авалт амжилттай болсон мэдэгдэл ирнэ.

9.Дугаар ашиглах эзэмшигчийн бичиг баримтын мэдээллээ бүртгүүлснээр дугаараа ашиглах боломжтой болно. 

Санамж: 

  • LIME дугаарыг ашиглахад SIM карт шаардлагагүй бөгөөд апп дотроос дуудлага хийж, мессеж илгээж ашиглана.
  • Дата багц нь тусдаа eSIM үйлчилгээ байдлаар үүсэх тул дугаараас тусдаа үйлчилгээ юм.

Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?