Хэрхэн хялбар нэвтрэх вэ?

Хялбар нэвтрэх аргыг та утасны дугаараар баталгаажуулах код хүлээн авах боломжгүй үедээ ашиглах боломжтой.

Дараах алхмуудыг дагана уу. 

1.Апп-ын баруун дээд буланд байрлах Хэрэглэгч цэс дээр дарна. 

2.Баруун дээд буланд байрлах Хувийн мэдээлэл хэсэгт орно.

3. Нэвтрэх суваг дээр дарна.

4.Нэмэлт хэсэгт Facebook, Google эсвэл Apple аккаунтаа холбож өгнө.

5.Дараагийн удаа апп-д нэвтрэхдээ тухайн холбосон сувгийн товч дээр дарж, код оруулахгүйгээр хялбар нэвтэрнэ. 

Санамж: 

  • Хялбар нэвтрэх аргыг зөвхөн нэвтрэх сувгаа урьдчилан холбосон тохиолдолд ашиглах боломжтой. 
  • Гадаадад аялах, эсвэл утасны сүлжээгүй (зөвхөн интернэт дататай) нөхцөлд ашиглах бол нэвтрэх сувгаа урьдчилан холбохыг зөвлөж байна.

Анхаарах зүйл: 

  • Facebook, Google эсвэл Apple аккаунтаа сольсон тохиолдолд дахин холбох шаардлагатай. 

Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?