Утасны дугаараар хэрхэн нэвтрэх вэ?
Та бүртгэлтэй утасны дугаараа ашиглан нэг удаагийн баталгаажуулах кодоор LIME апп-д нэвтрэх боломжтой.
Та дараах алхмуудыг дагана уу.
1.LIME апп-ыг нээгээд Нэвтрэх товч дээр дарна.

2.Утасны дугаар хэсгийг сонгоод, улсын кодны (+976) арын хэсэгт өөрийн утасны дугаарыг оруулан → товчийг дарна уу.

3.Баталгаажуулах код хүлээн авах төрлөө сонгоно. Та кодоо мессежээр авах боломжтой.

4.Танд илгээсэн нэг удаагийн 5 оронтой кодыг оруулж, апп-д нэвтэрнэ.

Санамж:
- Утасны дугаар хэсэгт 72-эхлэлтэй LIME дугаараа оруулахгүйг анхаарна уу.
- Гадаад дугаар ашиглаж байгаа бол улсын кодоо зөв сонгоно уу.
- Япон, Солонгос улсын дугаар оруулахдаа эхний 0-тоог хасаж оруулна.
Анхаарах зүйл:
-
Утасны дугаарын сүлжээний холболтоо шалгана уу.
-
SMS блок үйлчилгээ идэвхтэй эсэхээ шалгана уу.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?