Бүртгэл утасны дугаар эсвэл и-мэйл хаягаа хэрхэн солих вэ?
Хэрэв та бүртгэлтэй утасны дугаар эсвэл и-мэйл хаягаа сольсон бол дараах зааврын дагуу шинэчлэх боломжтой.
Дараах алхмуудыг дагана уу.
1.LIME апп-д нэвтрээд Бүртгэлтэй дугаар сэргээх үү? товчийг дарна.

2.Та E-Mongolia бүртгэлтэй бол ДАН системээр нэвтрэхийг сонгоно.

3.Өөрийн бүртгэлийн мэдээллийг ДАН системд оруулж, Зөвшөөрөх товчийг дарна.

4.Апп таны өмнөх утасны дугаар эсвэл и-мэйл мэдээллийг харуулна. Шалгаад Сэргээх товчийг дарна.

5.Шинэ утасны дугаараа оруулаад → дарна.

6.Шинэ дугаарт илгээгдсэн нэг удаагийн кодыг оруулж, Үргэлжлүүлэх товчийг дарснаар апп-д нэвтэрнэ.

Хэрэв та ДАН системд бүртгэлгүй бол Форм илгээх төрлийг сонгон хүсэлт гаргана уу.
Санамж:
- Хэрэв та олон дугаар ашигладаг бол хамгийн анх бүртгүүлсэн дугаарын бүртгэл сэргээгдэхийг анхаарна уу.
- Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 60 хоног өнгөрсөн бол таны дугаар хураагдсан байх боломжтой.
Анхаарах зүйл:
- ДАН системээр баталгаажуулалт хийхийн тулд E-Mongolia бүртгэл идэвхтэй байх шаардлагатай.
- Форм илгээж хүсэлт гаргахдаа иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт өөрт тань байх шаардлагатай.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?