E-Mongolia системд LIME дугаараа хэрхэн бүртгүүлэх вэ?
LIME дугаараа E-Mongolia системд бүртгүүлэх үед "Регистрийн дугаар болон утасны дугаар тохирохгүй байна" гэсэн мэдээлэл өгч байна уу?
Та апп дотроос хүсэлт илгээж, давхар баталгаажуулалт хийх буюу ажилтантай видео дуудлага хийх шаардлагатай.
ХААН банканд дугаараа бүртгүүлэх үед мөн адил видео дуудлагын баталгаажуулалт хийнэ.
Дараах алхмуудыг дагана уу.
1. Апп-н баруун дээд буланд байрлах Хэрэглэгч цэсний өөрийн дугаар дээр дараад Хувийн мэдээлэл хэсэг рүү орно.

2. Баталгаажуулалт хэсгийг сонгоно.

3. Видео дуудлага хэсгийн Хүсэлт илгээх товчийг дарна.

4.Хүсэлт илгээсний дараа төлөв Хүлээгдэж байна болж өөрчлөгдөнө.

5. 7211-7211 дугаараас ажилтан видео дуудлагаар холбогдоно.

6.Бичиг баримтаа бариад ажилтны танин баталгаажуулах бэлдсэн асуултуудад хариулна.

7.Баталгаажуулалтыг шалгасны дараа ажилтан дугаар баталгаажсан тухай мессеж илгээнэ.

Санамж:
Видео дуудлага хийх үед
- Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортыг биедээ байлгах
- Гар утасны камер, микрофоны зөвшөөрөл өгсөн байх
- Тогтвортой интернетэд холбогдсон байх шаардлагатай.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?