Гадаад паспортоор дугаараа хэрхэн баталгаажуулах вэ?

Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн дагуу дугаар ашиглах, дуудлага хийх, мессеж илгээхийн тулд хэрэглэгч мэдээллээ баталгаажуулах шаардлагатай. 

Баталгаажуулалтын шаардлага: 

  1. Монгол Улсын иргэн байх
  2. 16 насанд хүрсэн байх
  3. Хүчинтэй хугацаатай гадаад паспортын эх хувьтай байх 

Та гадаад паспортынхоо эх хувийг ашиглан дараах мэдээллийг илгээнэ. 

  • Гадаад паспортын нүүр хэсгийн зураг
  • Гадаад паспортын тамгатай 4-р нүүр хэсгийн зураг
  • Гадаад паспортоо гартаа барьж, царайгаа бүтэн оруулсан 3 секундын бичлэг 

Дараах алхмуудыг дагана уу. 

1.Дугаар худалдан авсны дараа Баталгаажуулах товчийг дарна. 

2.Хувийн мэдээллийг систем баталгаажуулах тул сайтар шалгаад Ойлголоо товчийг дарна. 

3.Монгол иргэн хэсгийг сонгоод Гадаад паспоорт дээрх Овог, Нэр, Регистрийн дугаарын мэдээллээ оруулаад Баталгаажуулах дарна. 

4.Мэдээлэл баталгаажуулах төрлөө Гадаад паспорт хэсгийг сонгоно. 

5.Зааврыг уншаад Цааш товчийг дарна. 

6.Гадаад паспортын урд талын нүүр хэсгийн зургийг зааврын дагуу дарна. 

7.Гадаад паспортын 4-р нүүрний зургийг дарж илгээнэ.

8.Бичлэг хэсэгт зааврын дагуу 3 секундын бичлэг илгээнэ. Малгай, Нүдний шил, Маск зүүгээгүй байх шаардлагатай. 

9.Хүсэлт илгээсний дараа таны хүсэлт Шалгаж байна төлөвт шилжинэ.

10.Баталгаажуулалт амжилттай болсны дараа дугаараа ашиглах боломжтой болно.

Санамж:

  • Гадаад паспортын мэдээлэл тод, бүрэн харагдах шаардлагатай. 
  • Гадаад паспортын хугацаа дуусаагүй байх шаардлагатай. 
  • Бичлэг илгээхдээ царай бүтэн харагдсан, тод гэрэлтэй орчинд гадаад паспортоо гартаа барьсан байх шаардлагатай. 

Анхаарах зүйлс:

  • Шинэ загварын гадаад паспорт ашиглаж байгаа бол 4-р нүүрний тамгатай хэсгийн зураг шаардахгүй.
  • Регистрийн дугаараа крилл үсгээр бүртгүүлэхдээ мэдээллээ зөв галигласан эсэхийг сайтар шалгана уу.

Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?