Иргэний үнэмлэхээр дугаараа хэрхэн баталгаажуулах вэ?
Харилцаа холбооны тухай хуулийн дагуу дугаар ашиглах буюу дуудлага хийж, мессеж бичихийн тулд хэрэглэгч бичиг баримтаа баталгаажуулах шаардлагатай.
Баталгаажуулалтын шаардлага:
1. Монгол Улсын иргэн байх
2. 16 насанд хүрсэн байх
3. Хугацаа нь хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийн эх хувьтай байх
Таны иргэний үнэмлэхийн эх хувийг ашиглан дараах мэдээллийг илгээнэ.
- Иргэний үнэмлэхийн урд талын зураг
- Иргэний үнэмлэхийн ард талын зураг
- Иргэний үнэмлэхээ гартаа барьж, царайгаа бүтэн оруулсан 3 секундын бичлэг
Дараах алхмуудыг дагана уу.
1.Дугаар худалдан авсны дараа Баталгаажуулах товчийг дарна.
2.Хувийн мэдээллийг систем баталгаажуулах тул сайтар шалгаад Ойлголоо товчийг дарна.
3.Монгол иргэн сонгоод Иргэний үнэмлэх дээрх Овог, Нэр, Регистрийн дугаарын мэдээллээ оруулаад Баталгаажуулах дарна.

4.Мэдээлэл баталгаажуулах төрлөө Иргэний үнэмлэх хэсгийг сонгоно.

5.Зааврыг уншаад Цааш товчийг дарна.

6.Иргэний үнэмлэхийн урд талын зургийг зааврын дагуу дарна.

7.Иргэний үнэмлэхийн ард талын зургийг дарна.

8.Бичлэг хэсэгт зааврын дагуу 3 секундын бичлэг илгээнэ. Малгай, Нүдний шил, Маск зүүхгүй байх шаардлагатай.

9.Хүсэлт илгээсний дараа таны хүсэлт Шалгаж байна төлөвт шилжинэ.

10.Баталгаажуулалт амжилттай болсны дараа дугаараа ашиглах боломжтой болно.

Санамж:
- Иргэний үнэмлэхийн мэдээлэл тод, бүрэн харагдах шаардлагатай.
- Иргэний үнэмлэхийн хугацаа дуусаагүй байх шаардлагатай.
- Бичлэг илгээхдээ царай бүтэн харагдсан, тод гэрэлтэй орчинд иргэний үнэмлэхээ гартаа барьсан байх шаардлагатай.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?