ДАН системээр дугаараа хэрхэн баталгаажуулах вэ?

Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн дагуу дугаар ашиглах, дуудлага хийх, мессеж илгээхийн тулд хэрэглэгч мэдээллээ баталгаажуулах шаардлагатай. 

Баталгаажуулалтын шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх
  2. 16 насанд хүрсэн байх
  3. E-Mongolia ДАН системийн бүртгэлтэй байх

Дараах алхмуудыг дагана уу. 

1.Дугаар худалдан авсны дараа Баталгаажуулах товчийг дарна. 

2.Хувийн мэдээллийг систем баталгаажуулах тул сайтар шалгаад Ойлголоо товчийг дарна. 

3.Монгол иргэн хэсгийг сонгоод Овог, Нэр, Регистрийн дугаарын мэдээллээ оруулаад Баталгаажуулах дарна. 

4.Мэдээлэл баталгаажуулах төрлөө Дан системээр хэсгийг сонгоно. 

5.ДАН баталгаажуулалтын хэсэгт Регистрийн дугаар, Нууц үгийн мэдээллээ оруулаад Нэвтрэх товчийг дарна. 

6.Бүртгэлтэй гар утасны дугаараасаа мессеж илгээсний дараа Шалгах товчийг дарна. 

7.Мессеж хэсгээс 130092 дугаар руу 6 оронтой кодыг илгээнэ.

8.Мэдээлэл баталгаажсаны дараа Зөвшөөрөх товчийг дарна. 

9.Царай баталгаажуулахын тулд Allow товчийг дарж камераа нээнэ. 

10.Царай баталгаажуулах хэсэгт нүүрээ ойртуулж танилт хийнэ. 

11.Баталгаажуулалт амжилттай болсон бол Амжилттай баталгаажлаа гэсэн мэдээлэл гарч ирнэ. Цааш товчийг дарж дугаараа ашиглах боломжтой болно.

Санамж:

  • Царай танихад алдаа гарвал ажилтантай холбогдоно уу.

Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?