LIME

Бичиг баримтаар баталгаажуулах

Та хүчин төгөлдөр иргэний үнэмлэх юмуу гадаад паспортоо ашиглан ХЭРЭГЛЭГЧ хэсгээс ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ цэс рүү ороод БАТАЛГААЖУУЛАЛТ товч дээр дараад дараах зааврын дагуу хүсэлт илгээгээрэй.

Дугаар иргэний үнэмлэхээр баталгаажуулах заавар: 

Мэдээлэл баталгаажуулах товч дээр дараад баталгаажуулах төрлөөс иргэний үнэмлэхээр хэсгийг сонгоод дараад дараах 3 алхмыг хийгээрэй.
1. Иргэний үнэмлэхийн урд талын зураг илгээх
2. Иргэний үнэмлэхийн ард талын зураг илгээх
3. Малгай, маск, нүдний шилгүйгээр царайгаа бүтэн гаргаж, тод гэрэлтэй орчинд иргэний үнэмлэхээ гартаа барьсан 5 секундийн бичлэг илгээх

 

Дугаар гадаад паспортоор баталгаажуулах заавар:

Мэдээлэл баталгаажуулах товч дээр дараад баталгаажуулах төрлөөс гадаад паспортаар хэсгийг сонгоод дараах 3 алхмыг хийгээрэй.
1. Гадаад паспортын нүүрний зураг илгээх
2. Гадаад паспортын тамгатай, 4-р нүүрний зураг илгээх (Шинэ паспорт бол хамаарахгүй байж болно)
3. Малгай, маск, нүдний шилгүйгээр царайгаа бүтэн гаргаж, тод гэрэлтэй орчинд гадаад паспортоо гартаа барьсан 5 секундийн бичлэг илгээх

💡 Зураг, бичлэг илгээхдээ дараах зүйлсийг анхаараарай.
1️⃣ Гадаад паспортын нүүр хэсгийн зураг - Хувийн мэдээлэл, зураг, огноо тод, бүрэн харагдаж байх
2️⃣ Гадаад паспортын 4-р нүүрний тамгатай хэсгийн зураг - Хуучин паспорттай бол заавал илгээнэ. Хэрэв шинэ паспорт бол энэ хэсэг хамаарахгүй байж болно.
3️⃣ Гадаад паспортаа барьсан 5 секундийн бичлэг илгээх - Царайгаа бүтэн гаргасан, тод гэрэлтэй орчинд байх

Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?