Давхар баталгаажуулалт
Хэрвээ та LIME дугаараа E-Mongolia систем болон ХААН БАНКны апп-д бүртгүүлэн ашиглах бол заавал давхар баталгаажуулалт хийх шаардлагатай. Үүний тулд хүсэлт илгээж 72 цагийн дотор манай ажилтантай видео дуудлага хийгээрэй.
Хүсэлт илгээх заавар:
1. Апп-ийн баруун дээд буланд байрлах → ХЭРЭГЛЭГЧ цэс рүү орно.
2. Өөрийн нэрний хажууд байрлах тохиргооны зураг дээр дараад → ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ хэсэг рүү орно.
3. БАТАЛГААЖУУЛАЛТ товч дээр дараад видео дуудлага хэсгээс → ХҮСЭЛТ ИЛГЭЭХ товчийг дараарай.
Видео дуудлага хийх үед бичиг баримтаа биедээ эх хувиар байлган гар утасныхаа камер, микрофоноо асааж, тогтвортой интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?