Аяллын дата eSIM-ээ гар утсанд суулгах заавар
Та дараах алхмуудыг дагана уу.
- Аяллын дата цэсний "Миний" хэсгийг сонгоно.
- Худалдан авсан дата дээрх "Суулгах" товчийг дарна. Төхөөрөмжөөс хамааран:
- iPhone гар утсанд "Activate" товчийг дарж үргэлжлүүлнэ.
- Android гар утсанд "Setup" товчийг дарж үргэлжлүүлнэ.
eSIM суусны дараа тухайн аялж буй улсдаа очоод датагаа асааж ашиглана.
Санамж:
Гар утсанд суулгах явцад өөр үйлдэл хийхгүй байх, Wi-Fi холбогдсон, 20%-иас дээш цэнэгтэй байх.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?