iPhone утсанд аяллын дата eSIM тохируулах заавар

Та дараах алхмуудыг дагана уу.

  1. LIME аппын «Үйлчилгээ» → «Аяллын дата» → «Миний» хэсэгт орж, суулгах багцынхаа «Суулгах» товчийг дарна.
  2. Гарч ирэх цонхны «Activate» товчийг дарж, eSIM-ээ суулгана.
  3. Утасныхаа Settings → Cellular → Cellular Data хэсэгт орж, суулгасан аяллын дата eSIM-ээ сонгоно.
  4. Settings → Cellular хэсгээс аяллын дата eSIM-ээ нээж, «Turn On This Line» болон «Data Roaming» тохиргоог асаана.

Санамж: 

  • eSIM-ээ урьдчилан суулгаж, аялах улсдаа очсоны дараа датагаа асааж ашиглаарай.
  • Суулгах үедээ тогтвортой Wi-Fi сүлжээнд холбогдсон, гар утасны цэнэг 20%-иас дээш байх шаардлагатай.
  • eSIM суулгаж дуустал гар утсан дээрээ өөр үйлдэл хийхгүй, суулгах явцыг тасалдуулахгүй байгаарай.
  • Аялах улсдаа очоод ашиглахгүй Монгол SIM/eSIM-ээ унтрааж, дата ашиглах SIM-ээр аяллын eSIM-ээ сонгоорой.

Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?