Аяллын дата хэрхэн авах вэ?

Та дараах алхмуудыг дагана уу.

  1. LIME аппын доод цэснээс «Үйлчилгээ» → «Аяллын дата» хэсэгт орно.
  2. Аялах улсаа сонгож, өөрт тохирох дата багцыг сонгоно.
  3. Төлбөрийн задаргаа болон үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрөх хэсгийг чагтлаад «Төлөх» товчийг дарна.
  4. Төлбөрийн хэрэгслээ сонгон худалдан авалтаа баталгаажуулна.

Санамж:

  • Худалдан авалт хийхээс өмнө гар утас тань eSIM дэмждэг эсэхийг шалгаарай.
  • Аяллын дата нь сонгосон багцад хамрагдах улс, бүсийн сүлжээнд ажиллана.
  • Дата ашиглахын тулд eSIM-ээ гар утсандаа суулгасан байх шаардлагатай.

Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?