Android утсанд аяллын дата eSIM тохируулах заавар
Та дараах алхмуудыг дагана уу.
- LIME аппын «Үйлчилгээ» → «Аяллын дата» → «Миний» хэсэгт орж, дата багцынхаа «Суулгах» товчийг дарна. Гарч ирэх цонхноос «Setup» сонгоно.
- «Add» товчийг дарж, eSIM-ээ суулгана.
- Аялах улсдаа очоод Settings → Connections → SIM manager хэсэгт аяллын eSIM-ээ асааж, «Mobile data» хэсэгт сонгоно.
- Settings → Connections → Mobile networks хэсгээс аяллын eSIM-ийн «Data roaming» тохиргоог асаана.

Санамж:
- Суулгах үедээ тогтвортой Wi-Fi сүлжээнд холбогдсон, гар утасны цэнэг 20%-иас дээш байна.
- Суулгаж дуустал өөр үйлдэл хийхгүй, суулгах явцыг тасалдуулахгүй байгаарай.
- eSIM-ээ урьдчилан суулгаж, аялах улсдаа очсоны дараа датагаа асааж ашиглаарай.
- Ашиглахгүй Монгол SIM/eSIM-ээ унтрааж, дата ашиглах SIM-ээр аяллын eSIM-ээ сонгоорой.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?