Халаасны дата гэж юу вэ?

Халаасны дата нь дата eSIM ашиглан интернэт холболт үүсгэж, түүнийг бусад төхөөрөмжид дамжуулан ашиглах зориулалттай зөөврийн төхөөрөмж юм.

Үүнийг ашигласнаар:

  • Гар утас
  • Таблет
  • Зөөврийн компьютер
  • Бусад Type-C дэмждэг төхөөрөмж зэрэг төхөөрөмжүүдийг интернэтэд холбох боломжтой.

Давуу тал

  • Type-C холболттой төхөөрөмжид шууд холбон ашиглах боломжтой
  • Гар утасны батарейг hotspot ашиглаж буй мэт хурдан зарцуулахгүй
  • Авсаархан, авч явахад хялбар

Анхаарах зүйл

  • Халаасны дата төхөөрөмж нь дангаараа дата агуулахгүй.
  • Ашиглахын тулд эхлээд дата eSIM худалдан авч идэвхжүүлэх шаардлагатай.
  • Дараа нь дата дансандаа багц худалдан авч, халаасны дата төхөөрөмжөөр ашиглана.

Санамж:

Хэрэв датагаа зөвхөн өөрийн гар утсан дээр ашиглах бол халаасны дата төхөөрөмж авах шаардлагагүй. Та LIME апп-аас дата eSIM худалдан авч гар утсандаа шууд суулган ашиглах боломжтой.

Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?