LIME дата авах заавар
💡Та дараах зааврын дагуу дата худалдан аваарай.
1. Апп-ийн Үйлчилгээ хэсгээс ДАТА цэсийг сонгоно
2. Датаны данс хэсгээс ИДЭВХЖҮҮЛЭХ товчийг дарна
3. Дата дансны тухай мэдээлэлтэй танилцаад ИДЭВХЖҮҮЛЭХ товчийг дарна
4. eSIM-ний төлбөр болох 5'000₮-ийг төлсний дараа Үйлчилгээ хэсэг → Дата → Датаны данс → ESIM СУУЛГАХ товчийг дараарай.
6. Зааврын дагуу гар утсандаа eSIM-ээ суулгаж, идэвхжүүлээд датагаа ашиглаарай.
QR кодоор eSIM суулгах заавар
📱 iPhone дээр eSIM суулгах заавар:
1. LIME апп-ийн Үйлчилгээ цэс → Дата → Датаны данс → eSIM СУУЛГАХ товч дээр дарна.
2. Activate New eSIM цонх нээгдэх үед → ALLOW товчийг дарна.
3. Идэвхжүүлж дуустал түр хүлээгээд → DONE товчийг дарна.
4. Бусад eSIM-нээсээ ялгахын тулд нэр өгч хадгалаарай.
5. Default Line дээрээ → өөрийн дуудлага хийхдээ ашиглах үндсэн дугаараа сонгоно.
6. iMessage & Facetime дээрээ → мөн дээрх дугаараа сонгоно.
7. Cellular Data дээрээ → LIME-ийн eSIM-ээ сонгоно.
📱 Android дээр eSIM QR кодоор суулгах заавар:
1. LIME апп-ийн Үйлчилгээ цэс → Дата → Датаны данс → eSIM СУУЛГАХ товч дээр дарна.
2. Гарч ирсэн QR кодыг гар утсандаа зураг хэлбэрээр хадгална.
3. Утасныхаа Settings → Connections → SIM manager → Add eSIM → Scan QR code товчийг дарж хадгалж авсан QR кодоо уншуулна.
4. Add Carrier eSIM дэлгэц дээр → Add товчийг дарна.
Дата симээ гар утсандаа амжилттай суулгасан бол ДАТАНЫ ДАНС хэсэгт Цэнэглэх гэсэн бичиг харагдана.
Дата цэнэглэх:
ҮЙЛЧИЛГЭЭ хэсгийн ДАТА цэснээс ДАТАНЫ ДАНС хэсэгт байгаа ЦЭНЭГЛЭХ товчийг дарж өөртөө тохирох дата багцуудаас сонгоод цэнэглээрэй.
LIME дата үлдэгдлээ шалгах:
Та апп-ийн баруун дээд буланд байрлах → Хэрэглэгч цэс рүү ороод → ДАТАНЫ ДАНС хэсгээс датаны үлдэгдлээ шалгаарай.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?