Дотоодын дата хэрхэн авах вэ?
Та апп-аар дамжуулан дотоодын дата багц худалдан авч ашиглах боломжтой.
Та дараах алхмуудыг дагана уу.
1.Апп-д нэвтрээд Үйлчилгээ цэсний Дотоодын дата хэсгийг сонгоно.

2.Датаны дансны мэдээлэлтэй танилцаад Идэвхжүүлэх товчийг дарна.

3.Гар утас нь eSIM дэмждэг эсэхийг шалгана. Хэрэв дэмждэг бол "Миний утас eSIM дэмждэг" хэсгийг чагтлаад Идэвхжүүлэх товчийг дарна.

4.Дуусдаггүй дата болон Үндсэн багцаас өөрт тохирохыг сонгоно.

5.Дата анх худалдан авахад eSIM-ийн төлбөр 5'000₮ нэг удаа нэмж тооцогдоно."Үйлчилгээний нөхцөл зөвшөөрч байна" хэсэгтэй танилцаж, чагтлаад Төлөх товчийг сонгоно.

6.Төлбөрийн хэрэгслээ сонгон төлбөрөө төлнө. Гар утсандаа банкны апп нэвтэрсэн байгаа бол төлбөрийн линк шууд холбогдоно.

7.Хэрэв төлбөр төлөх боломжгүй бол Даалгах товчийг дарж, линкийг хуулан өөр хүнд илгээж төлбөрийг төлүүлэх боломжтой.

8.Танд Дата туслах чатнаас eSIM суулгах товч бүхий мессеж ирнэ.Тухайн товч дээр дарж eSIM-ээ шууд суулгах боломжтой.

9.Дотоодын дата - Дата данс хэсэгт ороод Суулгах товч дараад гар утсандаа суулгана. Суулгасны дараа тухайн товч Цэнэглэх болж өөрчлөгдөнө.

Санамж:
Дата ашиглахын тулд eSIM дэмждэг гар утастай байх шаардлагатай.
Дотоодын дата нь Монгол Улсын 4G сүлжээ нэвтэрсэн бүсэд ажиллана.
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?