Дотоодын дата eSIM-ээ iPhone утсанд хэрхэн суулгаж ашиглах вэ?

Та апп-ийн Хэрэглэгч → Дата дансСУУЛГАХ товчийг дарж дата eSIM-ээ гар утсандаа суулган ашиглах боломжтой.

Та дараах алхмуудыг дагана уу. 

1.Апп-ын баруун дээд буланд байрлах Хэрэглэгч цэсийг сонгоно. 

2.Дата данс хэсэг дээр дарна. Дата худалдан авалт амжилттай болсон бол данс үүссэн харагдана. 

3.Дата eSIM-ийн Суулгах товчийг дарна. Автоматаар суух тул QR уншуулах шаардлагагүй. 

4.iPhone утасны eSIM cуулгах хэсэг автоматаар нээгдэнэ. Аctivate товч дээр дараад гар утсандаа суулгана. 

5.Сontinue товч дарна. 

6.DONE товчийг дарж суулгалтыг дуусгана. 

7.Settings → Cellular → Cellular Data хэсэгт LIME датагаа сонгоно. 

8.LIME датагаа асаахад  Network Selection хэсэгт LIME Mobile сүлжээ орж ирсэн байна. 

9.Датаны үлдэгдлээ Хэрэглэгч - Дата данс хэсгээс шалгана. 

Санамж:

  • Cуулгах явцад алдаа гарвал гар утсандаа хадгалагдсан eSIM-ийг шалгана уу. Нэг төхөөрөмж дээр нэгэн зэрэг хязгаартай тооны eSIM хадгалах боломжтой байдаг тул ашиглахгүйгээ устгана уу.
  • Гар утас операторын түгжээтэй (carrier locked) буюу ялтсан СИМ ашигладаг бол eSIM суухгүйг анхаарна уу. 
  • Датаны сүлжээ орж ирэхгүй бол хамрах хүрээний байршилд байгаа эсэхээ шалгаад Airplanemode-оо унтрааж, асаан шалгана уу. 

Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?