Апп-ын тохиргоо
1. Апп-ын баруун дээд буланд байрлах Profile тэмдэгт дээр даран "Хэрэглэгч" цэсэнд нэвтэрнэ.
2. "Хэрэглэгч" цэсийг доош гүйлгэн "Апп-ын тохиргоо" товч дээр дарна.

3. "Апп-ын тохиргоо" хэсэгт дараах дуудлагын тохиргоог хийх эсэхийг хэрэглэгч шийднэ.
- Дугаар нууцлах /тохиргоог идэвхжүүлснээр 72-той дугаар нууцлагдана/
- Дуудлага авахгүй /тохиргоог идэвхжүүлснээр 72-той дугаарт ирсэн дуудлага хэрэглэгчид мэдэгдэл ирэхгүй/
- Дуудлага шилжүүлэх /72-той дугаарт дуудлага хүлээн авах боломжгүй үед өөр дугаарт дуудлагыг хүлээн авах тохиргоо/
- Блоклосон дугаар /хэсэгт хэрэглэгчийн блоклосон дугаар болон дугаар нэмж блоклох боломжтой/
- Дуут шуудан /тохиргоог идэвхжүүлснээр хэрэглэгч хүссэн хоолойг бичлэг хийж тохируулах боломжтой/
4. "Апп-ын тохиргоо" хэсэгт дараах "Апп-д өгсөн зөвшөөрөл" тохиргоог хийж апп-аа хэвийн ашиглана.
- Камер /тохиргоог идэвхжүүлэх/
- Микрофон /тохиргоог идэвхжүүлэх/
- Мэдэгдэл /тохиргоог идэвхжүүлэх/
- Контакт /тохиргоог идэвхжүүлснээр апп ашиглахад илүү хялбар/
- Байршил /тохиргоог идэвхжүүлснээр апп ашиглахад илүү хялбар/
- Зураг /тохиргоог идэвхжүүлснээр апп ашиглахад илүү хялбар/
Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?