LIME

Утасны дугаараар нэвтрэх заавар

Апп-аа нээгээд НЭВТРЭХ товч дээр дарна.

Утасны дугаар хэсэгт баталгаажуулах код хүлээн авах боломжтой гадаад юмуу монгол утасны дугаараа бичнэ.

Улсын кодоо бичихдээ +976 бичиг дээр дарж гүйлгэн өөрийн дугаарын улсын кодыг зөв сонгоно.

Дугаар бичих хэсэгт улсын кодыг бичихгүйгээр зөвхөн  утасны дугаараа бичнэ. Хэрэв таны дугаар 0 тоогоор эхэлдэг бол 0 тоог хасан бичээрэй.

Утасны дугаартаа баталгаажуулах код хүлээн авах аргаа сонгоно.Open photo

Таны сонгосон хэлбэрээр утасны дугаарт ирсэн 5 оронтой баталгаажуулах кодыг оруулан апп-даа нэвтэрнэ.Open photo

Апп-даа амжилттай нэвтэрснээр танд дараах мэдээлэл харагдах болно.Open photo

 

🙋‍♀️ Хэрэв та бүртгэлтэй дугаартаа баталгаажуулах код хүлээн авах боломжгүй эсхүл дугаараа санахгүй байгаа бол ажилтантай холбогдон асуудлаа шийдүүлээрэй.

Та хүссэн мэдээллээ авч чадсан уу?